Ажилтан шилжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

A- A A+
Ажилтан шилжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь өнгөрсөн оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Үндэсний хөгжлийн газартай Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хэрэгжүүлэх Концессын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд заасны дагуу Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д ажилтан түр хуваарилан ажиллуулах талаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК болон ИНЕГ-ын хооронд Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.

Энэхүү гэрээний дагуу ИНЕГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д түр хуваарилагдан ажиллаж буй 184 ажилтныг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүрмөсөн шилжүүлэх, үлдсэн ажилтныг тодорхой үе шаттайгаар хэсэгчлэн шилжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү Санамж бичгийг байгууллаа.

“Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй өдрүүдэд шинэ нисэх буудалдаа ажилтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байгаадаа билэгшээж байна. Мэргэжсэн, чадварлаг сайн ажилтнуудыг маань ах дүү шигээ хайрлаж, хамтарч ажиллаарай” хэмээн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Санамж бичигт гарын үсэг зурахдаа хэлсэн үгэндээ онцоллоо.