"Чингис хаан" Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгч бүсгүйчүүддээ цэцэгт мэндчилгээгээр баярын мэндчилгээ дэвшүүллээ.

A- A A+

"Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон Хилийн цэргийн 0218 дугаар ангийн хамт олонтой хамтарч, нисэх буудлаар үйлчлүүлэгч бүсгүйчүүддээ хүндэтгэл илэрхийлж, цэцэгт мэндчилгээ, дурсгалын зүйлс гардуулан үдэн гаргалаа.“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 2023 онд Олон улсын нисэх буудлуудад зэрэглэл олгодог Скайтракс байгууллагаас “Гурван од” зэрэглэл авах зорилт тавьж ажиллаж байгаа билээ. Дээрх зорилтын хүрээнд агаарын тээвэрлэгчид, хил хяналтын байгууллагууд болон бусад нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулж буй  байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг эхлүүлж, зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, ажилтнуудын харилцаа хандлага, зочлох үйлчилгээний соёлыг сайжруулах, ажилтнуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэх талаар   олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.